- Монгол улсын 364 сум суурин газарт анхны тоон телевиз дамжуулах үндэсний сүлжээ байгуулах ажлыг амжилттай гүйцэтгэсэн.
- Оюу-Толгой ХК-ийн захиалгаар Өмнөговь аймгийн Цогтцэций суманд болон Дорноговь аймгийн Зам-Үүд суманд КаТВ-ын бүрэн студийн угсралт, суурилуулалт, шилэн кабелийн дэд бүтэцийн угсралтыг хийж гүйцэтгэсэн.
- “Сансар кабель” ХХК, “Сансар интернет” ХХК-ийн захиалгаар нийслэлийн алслагдсан хэсгүүдийг шилэн кабелиар холбох,
угсралтын ажил. - 10 гаруй аймагт Засаг даргын тамгын газар болон Цагдаагийн хэлтэсийн захиалгаар камерийн систем суурилуулах ажлын шилэн кабелийн угсралт, холболтыг гүйцэтгэв.
- Улаанбаатар хотын 6 дүүргийн камерийн системын шилэн кабелийн сүлжээний бүтцийн угсралтыг гүйцэтгэв.
- “Онцгой байдлын ерөнхий газар”-ын шуурхай зарлан мэдээллийг Монгол орон даяар бүх телевиз радиогийн студитай холбох төслийг боловсруулж, хамтран ажиллаж байна. Үүнд 10 радио, 82 телевиз багтаж байгаа болно.
- 10 гаруй аймгийн 40 гаруй суманд нийт 1,200км өндөр хүчдэлийн шугам татах ажлын материалын нийлүүлэлтийг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн.
![](https://stbs.mn/wp-content/uploads/2023/07/345623400_1691305764634862_7579413057497675025_n.jpg)
Манай компани нь телевизүүдийг холбосон шилэн кабелийн сүлжээгээ ашиглан Олон улсын болон Үндэсний спортын тэмцээн
уралдаан, бусад арга хэмжээнүүдийг шууд дамжуулах чиглэлээр ажиллаж ирсэн арвин туршлагатай юм. Үүнд:
- 2009 оноос хойш 60 гаруй телевизүүдтэй хамтран Улсын баяр наадам, сар шинийн баяртай холбоотой бүх арга хэмжээг Төрийн ордон, Сүхбаатарын талбай, Монгол бөхийн өргөө, Төв цэнгэлдэх хүрээлэн, Сурын талбай, Хүй долоон худгаас жил бүр тасралтгүй шууд дамжуулж байна.
- Мөн Спортын төв ордон, Буянт-Ухаа спортын ордон, Соёлын төв өргөө, Драмын театр, Улаанбаатар палас зэрэг газруудаас урлаг, спортын арга хэмжээнүүдийг бүх телевизтэй хамтран шууд дамжуулалт хийх бүрэн боломжтой сүлжээг байгуулж, ОУ-ын байна.
- Лондон-2012 олимпийн тоглолтыг ТВ5 телевизтэй хамтран, Рио2016 олимпын тоглолтыг МҮОНРТ-тэй хамтран орон даяар дамжуулсан.
- 2016 онд Монгол улсад зохиогдсон АСЕМ-ын чуулга уулзалтын арга хэмжээнүүдийг бүх телевизэд шилэн кабелиар хүргэх, ОУ-д хиймэл дагуулаар дамжуулах сүлжээний ажлыг хийсэн.
- 2019 оны 2 дугаар сард ОХУ-ын Сахалин хотод болсон Дэлхийн хүүхдийн өвлийн анхдугаар олимпын үйл ажиллагааг хиймэл дагуулаар хүлээн авч, МҮОНРТ-ийн Спорт сувагтай хамтран орон даяар шууд дамжуулсан.
- Цагдаагийн ерөнхий газрын харъяа “Мэдээлэл, шуурхай удирдлагын төв”-тэй холбогдсон. Тус сүлжээгээр замын цагдаагийн хяналтын камерын мэдээллийг холбогдох зөвшөөрлийн дагуу МҮОНРТ-ийн үйл ажиллагаанд зориулан шууд дамжуулдаг ба бусад Телевизүүдэд хүргэх боломжтой.
![](https://stbs.mn/wp-content/uploads/2023/07/348628406_622674063241650_3046999476791816092_n-1-1024x683.jpg)