TEL: +976-77305577 88063183 / Email: stbscompany@gmail.com

Бидний тухай

Манай компани нь Монгол улсын Засгийн газрын 2006 оны 186 тогтоолын дагуу Монгол улсын Мэдээлэл харилцаа холбооны салбарт орсон өөрчлөлтийн дагуу Телевиз, Радиогийн салбарын сүлжээ байгуулах үндсэн зорилготойгоор 2008 онд байгуулагдсан.
2009 он: Улаанбаатар хотод “Мэдээлэл холбооны сүлжээ байгуулах” (А ) тусгай зөвшөөрөл авч, Монгол улсын телевиз радиогийн 80 хувийг өөрийн сүлжээнд холбож, Монголын томоохон урлаг, спортын төвүүдийг холбосон шилэн кабелийн сүлжээг байгуулж дуусав. 2012 он: Улаанбаатар хотод гурван цагирган бүтэцтэй, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн салбарууд болон үндэсний Дата төв, бүх ОСДҮЭ нартай холбогдсон сүлжээ байгуулж, улсын хэмжээнд хамгийн том шилэн кабелийн сүлжээ бүхий 4 дэхь том компани болов. 2016 он: Ажил үйлчилгээгээ чанартай, тасралтгүй, найдвартай явуулж ирсэн туршлагадаа үндэслэн Монгол улсын нутаг дэвсгэрт “Мэдээлэл холбооны сүлжээ байгуулах” (А ) тусгай зөвшөөрөл авав. 2017 он: Тусгай зөвшөөрлийн хүрээнд аймаг, орон нутаг дахь ОСДҮЭ нарт Телевиз, радиогийн олон сувгийг багцаар нь хүргэх ажлыг эхлүүлж 10 гаруй аймаг, сууринд сүлжээгээ хүргэв. 2022 он: “Улс хоорондын сүлжээ байгуулах” (А ) тусгай зөвшөөрөл авсан хамгийн сүүлийн 5 дахь компани болов.

КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  • Үндэсний хэмжээнд болон Олон улсын хэмжээнд
    Мэдээлэл холбооны сүлжээ байгуулах
  • Интернэтийн бөөний урсгал нийлүүлэх, транзит урсгал дамжуулах
  • Мэдээлэл, харилцаа холбооны салбарт технологийн шийдэл гаргах, тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах, суурилуулах
  • Сүлжээ хоорондын харилцан холболт хийх
  • Телевиз, радиогийн нэвтрүүлгийг ОСДҮЭ нарт хүргэх
  • Телевиз, радиогийн шууд нэвтрүүлгийг дамжуулах, харилцан холболт хийх г.м